Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Dell-ийн орлого 17-21 хувь буурах төлөвтэй байна 

Dell-ийн орлого 17-21 хувь буурах төлөвтэй байна 

Dell-ийн орлого 17-21 хувь буурах төлөвтэй байна 

Dell Technologies Inc (NYSE:DELL) энэ улиралд шинжээчдийн таамаглаж байгаагаас бага орлого олох урьдчилсан тооцоолол хийснээ мэдэгдлээ. Учир нь компьютерийн худалдааны салбарт эрэлт суларч хувь хэрэглэгчид болон бизнесүүдийн аль аль нь симтемийн сайжруулалтаа хойш тавьж буйтай холбоотой гэлээ.   

Хэдийгээр урьдчилсан тооцоолол нь дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 6 хувь өндөр боловч танилцуулга хийснээр биржийн дараах зах зээл дээр компьютер бүтээгчийн хувьцааны ханш 3 хувь уналаа. 

Dell нь орлогынхоо дийлэнх хэсгийг компьютерийн худалдаанаас олдог бөгөөд цар тахлын үед зайнаас ажиллах шаардлага ихэссэнтэй холбоотойгоор компьютерийн эрэлт оргилдоо хүрснээс хойш хувьцааны ханш нь буураад байгаа юм. Харин эсрэгээрээ том хэмжээтэй мэдээллийн хадгалах хэрэгсэл, серверүүдийн эрэлт өсөж байна.  

Хоёрдугаар сарын 3-аар тасалбар болгосон 4 дүгээр улирлын байдлаар тус компанийн дэд бүтцийн шийдлийн бизнес буюу хадгалах төхөөрөмж, серверийн худалдаа нь 7 хувийн өсөлттэй гарчээ. Үүнтэй харьцуулахад хэрэглээний компьютерийн борлуулалтыг харуулах орлого 17-40 хувиар буурсан байна. 

Компани энэ улирлын орлогоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-21 хувиар буурна гэж тооцоолжээ. Шинжээчдийн хувьд дунджаар 17.4 хувь буурна гэж хүлээж байсан юм.  

Мөн тус компани нэгж хувьцаанд ногдох ашиг 0.80 ам.долларын хавьцаа гарна гэж урьдчилж тооцсон нь шинжээчдийн таамаглал болох 1.25 ам.доллараас бага байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.