Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Теслагийн Мексик дэх үйлдвэр нь Техасынхаас 2 дахин том 

Теслагийн Мексик дэх үйлдвэр нь Техасынхаас 2 дахин том 

Теслагийн Мексик дэх үйлдвэр нь Техасынхаас 2 дахин том 

Tesla Inc (NASDAQ:TSLA)-ийн Мексикийн хойд хилийн ойролцоо барихаар төлөвлөж буй шинэ үйлдвэрийн талаар танилцууллаа. Үйлдвэрийн талбай нь мянга орчим га газрыг хамрах бөгөөд тус компанийн Техас дахь үйлдвэрээс хоёр дахин том хэмжээтэй байх болно гэжээ. Барилгын ажлыг 3 сарын дараагаас эхлүүлэхээр болсон талаар Мексикийн албаны хүмүүс мэдээлсэн юм. 

Үйлдвэр баригдах Нуево Леон мужийн Санта Катарина хотын захирагч Jesus Nava хэвлэлд өгсөн мэдээллээс үзэхэд үйлдвэр барихаар товлосон газрыг Тесла компани хувь хүмүүсээс худалдан авч буй аж. Талбайн хэмжээний хувьд Мексик хотын нисэх онгоцны буудлаас мөн хоёр дахин том болохыг тэрбээр дурджээ. 

Уг үйлдвэрт чухам ямар машин үйлдвэрлэхийг Тесла компани газар шорооны ажлыг эхлүүлэх үеэрээ мэдээлнэ гэж хэлсэн тухай Nava өгүүлжээ. Түүний хэлснээр Тесла компани ойролцоогоор 5 тэрбум ам.доллар хөрөнгө оруулж 5000 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа боловч төслийн өртөг нь 10 тэрбум ам.доллар хүрч 10 мянган ажлын байр бий болохоор байгаа аж. 

Хотын даргын өгсөн мэдээлэлд Тесла компани ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.