Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тосны ханш долоо хоногийг уналттай эхлүүллээ

Газрын тосны ханш долоо хоногийг уналттай эхлүүллээ

Газрын тосны ханш долоо хоногийг уналттай эхлүүллээ

Газрын тосны ханш Даваа гарагийг уналттай эхлүүллээ. Үүнд БНХАУ-ын ДНБ-ий өсөлт хүлээгдэж байснаас бага гарч, энэ онд Хятадын газрын тосны эрэлт сэргэнэ гэсэн найдлага эвдэгдсэн нь нөлөөлсөн юм.  

БНХАУ-ын засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэхээр зорьж байсан боловч 3 хувийн өсөлттэй гарчээ. Түүнчлэн дотоодын барааны эрэлт удаашрах төлөвтэй байна гэжээ. 

Хэдийгээр цар тахлын дэглэмээ сулруулснаар тус улсын бизнесийн идэвхжил нэмэгдсэн болохыг зарим тоон үзүүлэлтүүд харуулж байгаа ч эдийн засгийн өсөлтийг нь түүхэн үзүүлэлттэй нь харьцуулахад удаан байгаа тул энэ жил газрын тосны эрэлтийг түүхэн дээд түвшинд хүрнэ гэсэн хүлээлт эвдэгдлээ. 

Брент газрын тосны фьючерс ханш өнөө өглөө 0.9 хувь буурч баррель нь 85.27 ам.доллар болсон бол WTI газрын тосны фьючерс 0.6 хувь буурч 79.17 ам.доллар болжээ.  

Энэ долоо хоногийн Мягмар гарагт ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл мэдээлэл хийх товтой байгаа бөгөөд уг мэдээллээс энэ онд бодлогын хүү хэрхэх талаар илүү тодорхой болохоор хүлээгдэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.