TikTok-ийг хориглох сургаар Snap-ийн хувьцаа өсөв
Snap (NYSE:SNAP) -ийн хувьцаа даваа гарагийн арилжаагаар 9 хувийн өсөлт үзүүлж, 2021 оноос хойш анх удаа 200 өдрийн дундаж хөдөлгөөний шугам (Moving average)-ыг дээш сэтэллээ.
Өчигдөр АНУ-ын Сенатын Судалгааны хорооны дарга Mark Warner хэвлэлд өгсөн ярилцлагадаа ByteDance Ltd-ийн TikTok зэрэг хятадын технологиудыг хориглох хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барина гэж мэдэгдсэн юм.
Богино хэмжээний видео контентын зах зээлийн гол өрсөлдөгч нь хоригт орох юм бол Snap-ын хөгжүүлдэг Snapchat сүлжээнд томоохон өсөлтийн орон зай гарч ирэх юм.
Bloomberg Intelligence-ийн тооцоолсноор, хэрэв АНУ-ын хууль тогтоогчид TikTok-ийг хориглох юм бол YouTube (NASDAQ:GOOGL) нь контент санал болгох алгоритм болон орлого хуваах загварынхаа ачаар нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчдийн зах зээлд хамгийн их хувийг эзлэх боломжтой аж.
Мөн Snap, Meta Reels, Roblox-ын харилцагчийн тоо өсөх дүр зураг харагдаж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй