Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Rivian бонд гаргахаа мэдэгдсэнээр хувьцаа нь уналаа

Rivian бонд гаргахаа мэдэгдсэнээр хувьцаа нь уналаа

Rivian бонд гаргахаа мэдэгдсэнээр хувьцаа нь уналаа

Rivian Automotive компани цахилгаан автомашины  худалдан авалт буурч байгаатай холбоотойгоор бэлэн мөнгөний хомсдолд орох эрсдэлтэй байгаа тул 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бонд гаргахаар төлөвлөснөө  мэдэгдлээ. 

Ингэснээр биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа 7 орчим хувиар сулрав. 

Бонд гаргаснаар Rivian нь Жиоржиа дахь 5 тэрбум ам.долларын өртөг бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулж гэр бүлд зориулсан, бага оврын R2 загвараа үйлдвэрлэх боломжтой болно гэж компанийн төлөөлөгч хэвлэл мэдээлэлд өгсөн тодруулгадаа дурдсан байна. Тэрбээр өөрийн хөрөнгө болон хөрвөх өрийн харьцаа зохистой түвшинд байгааг мөн тодотгожээ. 

Өнгөрсөн оны сүүлчээр Мерседестэй хамтран Еропт хүргэлтийн фургон машин үйлдвэрлэх төлөвлөгөө болон R2 загварыг худалдаанд гаргах хугацааг 2026 он хүртэл нэг жилээр хойшлуулж буйгаа зарласан юм. 

Гэхдээ компанийн бэлэн мөнгөний хэмжээ нь 2025 он хүртэлх үйл ажиллагаагаа санхүүжүүлж хүрэлэцэхүйц түвшинд байгаа гэлээ. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ 12 дугаар сарын эцэст 11.57 тэрбум ам.доллар болсон нь өмнөх улирлын дүн болох 13.27 тэрбум ам.доллараас буурсан үзүүлэлт юм. 

Rivian-ийн бондын хугацаа 2029 оны 3 дугаар сард дуусах бөгөөд хөрөнгө оруулагчид нь эргэн төлөлтөө компанийн хувьцаа болгон хөрвүүлэх боломжтой аж. Бондын өгөөж, хувьцаанд хөрвүүлэх харьцааны мэдээлэл хараахан ил болоогүй байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.