Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

S&P 500 индекс унаж 3,200 хүрч магадгүйг JPMorgan анхаарууллаа

S&P 500 индекс унаж 3,200 хүрч магадгүйг JPMorgan анхаарууллаа

S&P 500 индекс унаж 3,200 хүрч магадгүйг JPMorgan анхаарууллаа

ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл Сенатын Банкны хороонд хандаж үг хэлсний дараагаар S&P 500 индекс 1.5 хувь суларлаа. 

Жером Пауэлл үг хэлэх үеэрээ Холбооны Нээлттэй Захын Хороо бодлогын хүүг 5.1 хувьд хүргэх нь зохистой гэж үзэж байгаа талаар дурдсан байна.  

Үүнтэй холбоотойгор өгөөжийн муруй шинэ мөчлөгийн доод түвшинд хүрч, хувьцааны зах зээл эсрэг чиглэлд хөдөлж байна. 

"Бидний үзэж буйгаар, 2022 оны 5 дугаар сарын индексийн хөдөлгөөний нөлөөгөөр 3,900 нэгжийн түвшин дээр их хэмжээний заралт хүлээж байна. Моментум стратеги талаас авч үзвэл индекс нь одоогоор хэд хэдэн трендийн эхлэлийн шат байж болохоор байна. Бидний таамаглаж буйгаар эхний шатанд 3760-3764 хооронд хүрэх магадлалтай" гэж JPMorgan-ы техник шинжилгээний стратегичид харилцагчдадаа илгээсэн тэмдэглэлдээ бичжээ. 

Стратегичдын хүлээж буйгаар S&P 500 индекс нь энэ оны эхний хагаст мөчлөгийнхөө доод цэгийг тогтоох аж. 

"S&P 500 индекс бүр доош унах нь гарцаагүй бөгөөд оны эхний хагаст багтан дараагийн дэмжлэгийн бүс болох нь 3200 нэгж орчимд хүрсний дараагаар эргэн өснө гэж бодож байна" гэжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.