Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Uber ачаа тээврийн бизнесээс гарах бодолтой байна 

Uber ачаа тээврийн бизнесээс гарах бодолтой байна 

Uber ачаа тээврийн бизнесээс гарах бодолтой байна 

Uber Technologies (NYSE: UBER ) ачаа тээврийн бизнесээ зарах эсвэл тусад нь хувьцаат компани болгох хувилбаруудыг судалж байгааг Блүүмберг мэдээллээ.

Энэхүү мэдээний дараа Uber Technologies-ийн хувьцааны ханш 3 орчим хувиар өссөн байна. 

Нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр Uber-ээс эцсийн шийдвэр хараахан гараагүй бөгөөд компанийн төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй гэдгийг мөн тодотгожээ. Тайлангаас үзэхэд IPO хийх нь илүү өндөр магадлалтай гэж өөр нэгэн эх сурвалж өгүүлсэн байна.  

Тус комани сүүлийн үед машин түрээсэн болон хүнсний хүргэлтийн бизнесээ өргөжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа юм. Тээвэр логистикийн салбарт тодорхойгүй байдал ихээхэн байгаа энэ үед ачаа тээврийн бизнесээ салгаснаар дээрх машин түрээс, хүргэлтийн бизнестээ анхаарал хандуулах боломжийг олгоно гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.