Asana-гийн орлогын гүйцтгэл хүлээлтээс давлаа
Asana Inc (NYSE: ASAN) компани 4 дүгээр улирлын тайланг танилцууллаа. Тус компани 150.2 сая ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох цэвэр алдагдал нь 0.15 ам.доллар болжээ. Компанийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өссөн байна.
Төслийн удирдлагын программ хангамж хөгжүүлэгч тус компанийн орлогыг шинжээчид 145 сая ам.доллар хүрч, нэгж хувьцаанд 27 центийн алдагдал хүлээнэ гэж урьдчилан тооцоолж байсан юм.
Тайлангаа танилцуулсны дараа буюу биржийн дараах арилжаагаар хувьцааны ханш нь 0.5 хувиар өссөн байна. Он гарснаас хойш тус хувьцаа нь 29 хувийн өсөлт үзүүлээд байгаа юм.
Бүтэн жилийн орлого нь 45 хувиар өсөж, 547.2 сая ам.доллар болжээ.
Тайланд дурдсанаар, 4 дүгээр улиралд жилд 5,000 ам.доллараас дээш орлого оруулдаг үйлчлүүлэгчийн тоо 19,432 болж, өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн гэжээ. Ингэснээр эдгээр үйлчлүүлэгчийн оруулж буй нийт орлого өмнөх оныхоос 42 хувиар өссөн байна. Мөн жилд 100,000 ба түүнээс дээш ам.доллар зарцуулдаг үйлчлүүлэгчийн тоо 506 болж, өмнөх оныхоос 49 хувиар өссөн байна.
Энэ оны эхний улиралд тус компани 150.0 - 151.0 сая ам.долларын орлого олох төлөвтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 24-25 хувиар өндөр дүн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй