“Мон Бийф” ХК-ийн хувьцаа худалдан авах тендерийн хугацаа 03 сарын 15-нд дуусна
"Таван Богд Трейд" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу сайн дурын үндсэн дээр бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах саналыг гаргасан байна.
Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэл:
Санал болгож буй үнэ: 47 төгрөг
Худалдан авах тоо ширхэг: 44,200,000 ширхэг
Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 130,761,789 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр
Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр : 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
Харилцагч та уг худалдан авах саналын дагуу өөрийн эзэмшиж буй хувьцаагаа буцаан худалдах бол 2023 оны 03 сарын 15-ны өдрөөс өмнө бидэнтэй холбогдоно уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй