SVB банкны дампуурал том асуудал биш гэж Michael Burry үзжээ
SVB-наас улбаалсан Америкийн банкны салбарт ажиглагдаж буй уналт цааш газар авахааргүй бөгөөд богино хугацаанд дуусна гэж харж буйгаа Michael Burry хуваалцжээ. Michael Burry нь 2008 онд дэлхийн санхүүгийн хямралыг угтаж шорт арилжаа хийснээрээ алдаршсан юм.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Энэ хямралыг хялбархан залруулж болно. Би үүнийг бодит аюул гэж бодохгүй байна" хэмээн жиргэсэн ч удалгүй устгасан байна.
SVB нь төлбөрийн чадваргүй болсонтой холбоотойгоор зохицуулагч байгууллагуудаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хаах шийдвэр гаргасан юм. Үүнээс улбаалан тус банкийг эзэмшдэг SVB Financial Group-ийн хувьцаа хурдацтайгаар гүнзгий уналт үзүүлээд буй.
Тус банкны дампуурал нь зөвхөн АНУ төдийгүй дэлхийн банкны салбарт нөлөө үзүүлж эхлээд байна. Даваа гарагийн арилжаагаар Азийн банкнуудын хувьцаа уналттай байлаа. Тухайлбал, Австралийн ANZ, Westpac, NAB банкуудын хувьцаа бүгд 2 гаруй хувиар суларсан бол Японы банкны зах зээлийг илтгэгч дэд индекс 6.7 хувийн уналт үзүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй