Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Meta дахин 10 мянган ажилтнаа хална

Meta дахин 10 мянган ажилтнаа хална

Meta дахин 10 мянган ажилтнаа хална

Facebook-ийн толгой компани Meta Platforms 10,000 ажилтнаа цомхотгохоор болсноо мэдэгдлээ. Үүнийг нь тус компанийн нийтээр цомхотгох арга хэмжээний хоёрдугаар үе шат гэж нэрлэж буй бөгөөд эдийн засгийн удаашралтай холбоотойгоор технологийн салбарт хүндрэл бэрхшээлүүд ихэссэнтэй холбоотойгоор цомхтгол хийхээ өмнө нь мэдэгдээд байсан юм. 

Энэхүү мэдээний дараа Меta-гийн хувьцааны ханш 6 хувь өсжээ. Энэ удаагийн цомхотгол нь байгууллагын бүтцийн өөрчлөлттэй уялдаж байгаа бөгөөд шинээр 5,000 ажлын байр нээж буйгаа мөн зарлаад байна.

Зээлийн хүүгийн өсөлтөөс улбаалж эдийн засгийн уналт бий болно гэж зах зээл түгшиж байгаагийн улмаас АНУ-д компаниуд их хэмжээгээр цомхотгол зарлах болсон. Технологийн компаниуд 2022 он гарснаас хойш нийт ажлын байраа 290 гаруй мянгаар бууруулаад байгаа нь бусад салбартай харьцуулахад өндөрт тооцогдож байна.  

Марк Зукербергийн бичсэн зурваст дурдсанаар ирэх хоёр сарын хугацаанд цомхтголын ихэнх хувийг гүйцэтгэх бөгөөд зарим ажлын байраа тодорхой шалтгаануудыг харгалзан энэ оныг дуустал хадгална гэжээ. 

"Түүхээ эргэж харвал, манай орлого жилээс жилд хурдацтай өсөлт үзүүлж, олон шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх нөөцийг бүрдүүлсэн. Гэхдээ, өнгөрсөн он бидэнд "сэрэх цаг" болсныг эелдгээр санууллаа" гэж Зукерберг бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.