OpenAI "GPT-4" хэмээх шинэ хүчирхэг хиймэл оюун ухааныг нэвтрүүллээ
OpenAI мягмар гарагт "GPT-4" хэмээх шинэ хүчирхэг хиймэл оюун ухааны загварыг ажиллагаанд оруулсан гэж мэдэгдсэнээр Microsoft Corp (NASDAQ:MSFT) болон Alphabet Inc'(NASDAQ:GOOGL)-ийн Google нарын хооронд өрсөлдөөн ширүүслээ.
Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI нь өөрсдийн блогтоо бичсэнээр шинэ технологи нь "олон горимт" буюу зураг, текстэд дүн шинжилгээ хийж контент бүтээх чадвартай аж.
Өчигдөр мөн Google ямар ч баримт бичгийн төслийг боловсруулах чадвартай "шидэт саваа"-г танилцуулсан юм. Харин Microsoft-ийн нэгэн удирдах албан тушаалтны мэдэгдсэнээр GPT-4 нь Bing хайлтын системд мөн нэвтрэх ажээ.
OpenAI-ийн сүүлийн технологи нь өмнөх хувилбар "GPT-3.5"-аас асар их сайжирсныг компани онцолж байгаа юм. АНУ-ын хуулийн сургууль төгсөгчдөөс авдаг шалгалтаар эдгээр хувилбаруудыг туршихад шинэ загвар нь хамгийн өндөр оноо авсан 10 хувьд багтах үр дүн үзүүлсэн бол хуучин хувилбар нь хамгийн бага оноо авсан 10 хувьд багтаж байсан гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй