Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Банкнуудын дампуурал газрын тосны ханшийг 70 ам.доллараас доош унагав

Банкнуудын дампуурал газрын тосны ханшийг 70 ам.доллараас доош унагав

Банкнуудын дампуурал газрын тосны ханшийг 70 ам.доллараас доош унагав

Хятадын хөл хорио, Ковидын хямрал ч газрын тосны ханшийн 70 ам.доллар дээрх дэмжлэгийн бүсийг сэтэлж чадаагүй билээ. 

Лхагва гарагийн арилжаагаар WTI газрын тосны ханш огцом уналт харуулж,  2021 оны 12 дугаар сараас хойш анх удаа 70 ам.доллараас доош хаагдлаа. Ажиглагчид үүнийг дунд түвшний Silicon Valley Bank-наас эхэлсэн хямрал дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкнуудын нэг Credit Suisse Group (NYSE:CS) хүртэл газар авсантай холбон тайлбарлаж байна.  

АНУ-ын газрын тосны зах зээлийн жишиг бүтээгдэхүүн WTI-ийн ханш 2021 оны 12 дугаар сарын 2-нд 65.7 ам.доллар хүрч байсан юм. Урд шөнө уг бүтээгдэхүүний ханш 3.72 ам.доллар буюу 5.2 хувиар суларч 67.61 ам.доллар хүрчээ. Ингэснээр гурван өдрийн хугацаанд нийт 12 хувийн уналт үзүүлээд байна. 

Их Британы жишиг бүтээгдэхүүн Брент газрын тосны ханш мөн 3.76 ам.доллар буюу 4.9 хувийн уналт үзүүлж 73.69 ам.доллар болжээ. Арилжааны үеэр хүрсэн хамгийн доод ханш нь 71.77 ам.доллар байсан нь мөн л 12 дугаар сарын 21-нээс хойших хамгийн доод ханш болсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.