Adobe энэ оны орлогын төсөөллөө нэмэгдүүлснээр хувьцааны ханш нь өслөө
Adobe Systems (NASDAQ:ADBE) лхагва гарагт нэгдүгээр улирлын тайлангаа танилуулж шинжээчдийн таамаглалаас сайн үр дүн харуулсан тул энэ оны орлогын төсөөллөө нэмэгдүүлж байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү мэдээ гарснаар биржийн дараах арилжааны үеэр тус компанийн хувьцааны ханш 3.5 хувь өсжээ.
Нэгдүгээр улиралд тус компани 4.66 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох ашиг 3.8 ам.доллар хүрсэн байна. Шинжээчдийн урьдчилсан таамгаар бол нэгж хувьцаанд ноогдох ашиг 3.68 ам.доллар гарахаар хүлээгдэж байсан юм.
Орлого өсөхөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь дижитал медиа бизнес бөгөөд уг бизнесийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 9 хувь өсөж 3.4 тэрбум ам.доллар хүрчээ.
Иймд компани 2023 оны төлөвлөгөөгөө шинэчилж нэгж хувьцаанд ногдох ашгийг 15.3-15.6 ам.доллар болгожээ. Өмнө төсөөллөөр уг тооцоолол 15.15-15.45 ам.доллар байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй