АНУ-ын засгийн газар TikTok-ийн хятад эздээс хувьцаагаа зарахыг шаарджээ
АНУ-ын засгийн гзар TikTok-ийн Хятад эздээс хувьцаагаа зарахыг шаардаж, эс тэгвээс АНУ-ын зүгээс хориг тавих магадлалтайг анхааруулсан гэж тус компани лхагва гарагт Reuters агентлагт мэдээлжээ.
Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Жое Байдены засгийн газар TikTok-д хориг тавихаар анхааруулж байгаа анхны тохиолдол энэ болж байна. Өмнөх Ерөнхийлөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп 2020 онд уг платформыг АНУ-д хэрэглэхийг хориглосон ч шүүхээр цуцлагдаж байсан юм.
TikTok-ийн хэвлэлийн төлөөлөгч Brooke Oberwetter нь АНУ-ын Сангийн яамны тэргүүлж удирддаг АНУ-ын Гадаадын Хөрөнгө оруулалтын хорооны сонсголд оролцсон тухай яриад, тус аппликэйшний Хятадын эзэмшигчдийг хувьцаагаа зарахгүй бол АНУ-ын зүгээс хориг тавьж магадгүйг сануулсан гэжээ.
Түүний хэлснээр TikTok-ийн 60 хувийг Хятадын ByteDance, 20 хувийг олон улсын хөрөнгө оруулагчид, 20 хувийг ажилчид нь эзэмшдэг аж.
"Үнэхээр л үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой юм бол өмчлөлд өөрчлөлт оруулах нь мэдээллийн урсгал болон хандалтад хязгаарлалт тавих арга биш шүү дээ" хэмээн Oberwetter ярьжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй