Европын төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмлээ
Европын Төв Банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмсэн шийдвэрээ танилцууллаа. Мөнгөний хатуу бодлогын үр дүнд санхүүгийн системд стрессийн шинж тэмдэг илэрч байгаа ч инфляцыг намжаах тэмцлээ үргэлжлүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэлдээ онцолжээ.
"Инфляц маш урт хугацаанд хэт өндөр түвшинд явах төлөвтэй байна" гэж мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсан байна.
Гэхдээ, өмнөх мэдэгдлүүдээс ялгаатай нь, энэ удаад тус банк цаашид бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэсэн байр суурь илэрхийлсэнгүй. Мөн өнөөгийн тогтворгүй байдал нь эдийн засгийг сүйрүүлэх хэмжээний эрсдэл дагуулбал бодлогын чиглэлийг хурдацтай эргүүлэх боломжтой болохыг хэд хэдэн удаа дурдсан байв.
АНУ-д гурван ч дунд хэмжээний банк дампуураад зогсохгүй, дэлхийн системийн ач холбогдол бүхий Credit Suisse асуудал даамжирсан энэ үед энэхүү шийдвэрийн ач холбогдол улам бүр өндөр болоод байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй