Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Credit Suisse-ийг UBS өөртөө нэгтгэхээр боллоо

Credit Suisse-ийг UBS өөртөө нэгтгэхээр боллоо

Credit Suisse-ийг UBS өөртөө нэгтгэхээр боллоо

UBS групп өөрийн гол өрсөлдөгчдийн нэг Швейцарийн банк Credit Suisse-ийг 3.23 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоонд хүрээд байна. 

Мөн уг хэлэлцээрийн хүрээнд Швейцарийн төв банкнаас 100 тэрбум швейцарь франк (108 тэрбум ам.доллар)-ийн хөрвөх чадварын дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

UBS болон Credit Suisse-ийн салбарууд Швейцарь даяар байдаг бөгөөд зарим нь хэдхэн метрийн зайтай зэрэгцэн оршдог байна. Харин одоо хоёр банк нэгдсэнээр Швейцарийн банкны салбар дүр төрхөд маш том өөрчлөлт гарахаар боллоо. 

UBS нь хэдийгээр Credit Suisse-д 3.23 тэрбум ам.доллар төлж буй боловч хариуд нь 5.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээн авч буй юм. Гэхдээ, энэхүү нэгдэлийн үр дүнд нь UBS хурдацтай хөгжиж буй Азийн зах зээлүүдэд нөлөөгөө тэлж, үнэт цаасны зах зээлийн маш том тоглогч болж буй. Өнгөрсөн жил UBS хувьцааны арилжаанаас 7.1 тэрбум ам.долларын ашиг олсон бол Credit Suisse ойролцоогоор 3.2 тэрбум ам.долларын ашиг олсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.