Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтны ханш 11 сарын дээд түвшинд хүрлээ

Алтны ханш 11 сарын дээд түвшинд хүрлээ

Алтны ханш 11 сарын дээд түвшинд хүрлээ

Даваа гарагт алтны ханш сүүлийн 11 сарын хугацаанд хүрсэн дээд түвшинд ойртож ирлээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ нь банкны салбарын хөрвөх чадвартай холбоотой төв банкнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дагавар аж. 

ХНС, Европын Төв банк болон хэд хэдэн томоохон төв банк сүүлийн хоёр долоо хоногийн дотор гарсан хэд хэдэн банкны дампууралтай холбогдуулан банкнуудын хөрвөх чадварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсноо зарласан юм. 

Ханшийн өсөлт Credit Suisse болон UBS группийн нэгдэх хэлэлцээрийг зохицуулагч байгууллагууд зөвшөөрсөн мэдээ цацагдсанаар эхэлжээ. 

Өнөө өглөө 08:30 цагийн үед алтны спот ханш 1,976.62 ам.доллар орчимд тогтвортой байсан бол, фьючерс ханш 0.4 хувь өсөж 1,981.9 ам.доллар байлаа. Хоёр ханш хоёул өнгөрсөн долоо хоногийн эхлэлтэй харьцуулахад 6 хувь өсөөд байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.