Аctivision-ийг худалдан авах асуудлаар Microsoft шүүхэд ялалт байгууллаа
Microsoft Corp (NASDAQ:MSFT) болон видео тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard Inc (NASDAQ:ATVI) нарын 69 тэрбум ам.долларын өртөг бүхий нэгдэн нийлэх хэлцлийн эсрэг гомдлыг шүүхээр хэлэлцэж Microsoft-ийн талд шийдэгджээ. Харин нэхэмжлэгчдэд давж заалдах 20 хоногийн хугацаа өгсөн байна.
Нэхэмжлэл гаргасан видео тоглоом хөгжүүлэгчдийн бүлгийг энэхүү хэлэлцээрийн үр дүнд зах зээлийн өрсөлдөөнийг боомилно гэх хангалттай үндэслэл гаргаж тавиагүй гэж Сан Францискогийн холбооны шүүхээс үзсэн байна.
Гэхдээ шүүхийн шийдвэр нь АНУ-ын Холбооын Худалдааны Комиссын шалгалттай хамааралгүй юм. Microsoft видео тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard-ыг худалдан авахаар болсныг өнгөрсөн жил нийтэд зарласан боловч АНУ-ын Холбооны Худалдааны Комисс, Европын Холбоо, Их Британи улсын зохицуулагч байгууллагууд хориг тавьж, зах зээлд монополь тогтоож байгаа эсэхийг нягтлахаар болсон юм.
Холбооны Худалдаан Комиссоос уг асуудлаар ирэх 8 дугаар сарын эхээр сонсгол зохион байгуулахаар товлоод байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй