Nike энэ жилийн орлогын төсөөллөө өсгөлөө
Nike компани өчигдөр улирлын тайлангаа танилцуулж, жилийн төлөвлөгөөгөө өсгөж байгаагаа мэдэгдлээ.
Сүүлийн улирлын тухайд хүлээлтээс давсан орлого олсон боловч бүтээгдэхүүний үнэд хэт их хямдрал үзүүлсэн учир цаашид ашгийн түвшинд дарамт болохоор байна.
Тайланд дурдсанаар тус компани гуравдугаар улиралд 12.39 тэрбум ам.долларын орлого олсон нь шинжээчдийн урьдчилсан таамаг болох 11.47 тэрбум ам.доллараас давсан үзүүлэлт юм. Мөн нэгж хувьцаанд ногдох ашгийг шинжээчид 55 цент гарна гэж хүлээж байсанч гүйцэтгэл үүнээс хавьгүй өндөр буюу 79 цент байлаа.
Nike компани жилийн орлогын төлөвлөгөөгөө өсгөж ойролцоогоор 9 орчим хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцоолж буйгаа тайланд дурдсан байв. Өмнөх төсөөллөөр орлогын өсөлтийг 5 хувь гэж тооцож байсан юм.
Гэсэн хэдий ч тус компанийн нийт ашгийн түвшин 2023 онд 250 суурь нэгжээр буурахаар хүлээгдэж байна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор хувьцааны ханш нь биржийн дараах зах зээл дээр 2 хувь унаад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй