Эрсдэлийн шинжээч
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Эрсдэлийн шинжээч таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.
full-time
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн эрсдэлийн удирдлагын бодлого, журмын арга зүйн удирдамжаар бусад газрыг хангах;
- Эрсдэлийг үнэлэх, загвар аргачлалыг сайжруулах;
- Эрсдэлийг бууруулах талаарх санал зөвлөмжийг хагас жилээр болон жилийн эцсээр бэлтгэх;
- Компанийн үндсэн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх явцад компанийн газар нэгжүүд болон ажилчид, түүнчлэн компани болон харилцагч албан байгууллага, хувь хүн, хөрөнгө оруулагч зэрэг гуравдагч талуудын хооронд учирч болох эрсдэлийг тодорхойлж, удирдлагад танилцуулах, бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг боловсруулах.
- Эрсдэлийн удирдлагын мэдээлэл, судалгааны нэгдсэн санг бүрдүүлэх, компани доторх судалгаа шинжилгээний үр ашигтай байдлыг сайжруулахаар бусад газруудтай хамтарч ажиллах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Санхүү, Эдийн засаг, бизнес удирдлага, эрх зүйн мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Үнэт цаасны зах зээлд ажилласан туршлагатай;
- Асуудлыг шийдвэрлэх болон удирдан зохион байгуулах ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай;
- Ярилцах, сонсох, шинжлэн дүгнэх чадвартай;
- Санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй;
- ҮЦЗЗ хөрөнгө оруулалтын эрх авсан байвал давуу тал болно.
Нэмэлт: