НЯГТЛАН БОДОГЧ

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Нягтлан бодогч таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.

full-time

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

-Санхүүгийн тайланг үнэн зөв цаг тухайд нь гаргах

-Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах

Ажлын байранд тавигдах шаардлага:

-НББ чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн

-Компьютерын хэрэглээний программ, ексел программ дээр сайн ажилладаг байх

-Бичиг баримт төлөвлөх, боловсруулах, архивлах чадвартай 

-Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай

-Харилцааны өндөр соёлтой

-Багаар ажиллах чадвартай

-Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй 

-Мэргэжлээрээ 2-3 жил ажилласан туршлагатай байх

 

Нэмэлт мэдээлэл

Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм. 

Бусад: 

  • Цалин хөлсийг  тогтмол нэмэх 
  • Олон жил ажилласны нэмэгдэл олгох 
  • Хагас жил болон Жилийн эцэст тутамд гүйцэтгэлд тулгуурласан урамшуулал олгох 
  • Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй  зээл 
  • Эрсдэлийн санд хамруулах 
  • Сар бүр “Шилдэг ажилтан”, жилийн эцэст “Шилдэгийн шилдэг ажилтан”-ууд, “Онцлох ажилтан”-уудыг тодруулж мөнгөн урамшуулал, гадаад аялах эрх  олгох 
  • Эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах 
  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах 
  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах 
  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого 
  • Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх 
  • Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах 
  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах 
  • Спортын хөнгөлөлт олгох 
  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.  

 

Өөрийгөө танин мэдэж, нөөц бололцоогоо нээн илрүүлж ажлын карьераа амжилттай эхлүүлэн хөгжин дэвших боломжийг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг "Голомт Капитал ҮЦК" ХХК танд олгож байна.
Өөртөө, компанидаа, нийгэмдээ хөрөнгө оруулж үнэ цэнийг бүтээхийг эрмэлздэг эрч хүчтэй, бүтээлч, тууштай, зогсошгүй хэн бүхнийг урьж байна


CV хүлээн авах хугацаа: 2024.10.11
Бид удахгүй тантай холбогдох болно.

Нэмэлт:

Анкет татаж авах