Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тосны ханш 2 хувь өслөө 

Газрын тосны ханш 2 хувь өслөө 

Газрын тосны ханш 2 хувь өслөө 

Газрын тосны ханш мягмар гарагийн арилжааны үеэр 2 гаруй хувийн сэргэлт үзүүлжээ. 

"Банкнууд хямарч, эдийн засаг уналтад орно гэсэн айдас намжсан нь одоохондоо ч болов газрын тосны эрэлтийн төлөвт гэрэл асааж байна" хэмээн City Index-ийн санхүүгийн зах зээлийн ахлах шинжээч Fiona Cincotta хэлжээ. 

Брент газрын тосны ханш 1.53 ам.доллар буюу 2.1 хувь өсөж 75.32 ам.доллар болсон бол АНУ-ын WTI газрын тосны ханш 1.69 ам.доллараар буюу 2.5 хувь өсөж 69.33 ам.долларын ханшаар хаагджээ. 

Даваа гарагт уг хоёр жишиг бүтээгдэхүүний ханш 1 хувь орчим өсөлт үзүүлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт банкны салбарын цуврал дампууралтай холбоотойгоор 10 гаруй хувиар сулраад байсан билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.