АНУ-д ажилгүйдлийн түвшин буурчээ
АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт санаанд оромгүйгээр буурчээ. Гуравдугаар сарын 18-ны байдлаар 191 мянган хүн тэтгэмж авах хүсэлт гаргасан нь өмнөх долоо хоногийн 192 мянгаас буурсан дүн бөгөөд шинжээчид эсрэгээрээ өсөж 197 мянгад хүрнэ гэж таамаглаж байсан юм.
Үүнээс гадна, нийт тэтгэмж авагсдын тоо 14 мянгаар нэмэгдэж 1.694 саяд хүрсэн байна. Судлаачдын үзэж буйгаар статистикийн бууралт нь эдгээр хүмүүс шинэ ажлын байр хайх сэдэл идэвхижсэнийг илтгэх боломжтой аж.
Гэсэн хэдий ч Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл лхагва гарагт санхүүгийн салбарт үүсээд буй үймээнтэй холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд эрэлт буурах магадлалтайг тэмдэглэсэн. Түүнчлэн ойрын хугацаанд технологийн томоохон компаниуд цомхотгол хийхээ мэдэгдээд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй