Английн төв банк бодлогын хүүгээ өсгөлөө
Английн Төв Банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, сүүлийн 15 жилд байгаагүй өндөр түвшинд буюу 4.25 хувьд хүргэлээ. Их Британи инфляц хоёр оронтой тоонд хүрээд байгаа юм.
Мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсанаар төв банк оны хоёрдугаар хагаст инфляц хурдацтай буурахаар хүлээгдэж байгаа боловч шаардлагатай үед бодлогын хүүг өсгөх боломжтой гэжээ.
Их Британийн бодлогын хүү нэмэгдэх мэдэгдлийн дараа фунтын ханш ам.долларын эсрэг 0.5 хувь чангарчээ.
Пүрэв гарагт мөн Швейцарийн Үндэсний Банк бодлогын хүүгээ 50 нэгж, Норвегийн төв банк бодлогын хүүгээ 25 нэгжээр тус тус нэмэгдүүлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй