Coinbase-ийн хувьцаа 15 хувь суларлаа
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зарим бүтээгдэхүүнтэй холбоотой крипто биржийг шүүхэд өгнө гэж мэдэгдсэний дараа буюу пүрэв гарагийн үдээс хойших арилжаагаар Coinbase Global Inc-ийн хувьцаа 15 хувиар уналаа.
Өнгөрсөн жил дижитал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд гаруй ам.доллараар буурсантай холбоотойгоор дэлхийн даяар томоохон зохицуулагч байгууллагууд крипто ертөнцийг анхааралтай ажиглаж буй.
Тус компанийн хувьцаа өнгөрсөн жил зах зээлийн уналтыг даган үнэ цэнээ 86 хувь алдаад байгаа юм.
Coinbase-ийн гүйцэтгэх захирал Brian Armstrong мөн өөрийн твиттер хуудаснаа криптог дэмждэг улс төрчдийг сонгохыг уриалсан бөгөөд Coinbase нь АНУ дахь крипто хөрөнгө эзэмшдэг 50 сая хүнийг зохион байгуулалтад оруулж улс төрийн лобби бүлэг бий болгох чиглэлээр ажиллах болно гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй