Silicon Valley банкийг First Citizen худалдан авна
Дампуурсан Silicon Valley банкийг First Citizens худалдан авах хэлэлцээрийг АНУ-ын засгийн газар дэмжихээ мэдэгдэж, засгийн газрын даатгалын сангаас 20 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Энэ хэлэлцээр нь First Citizens-ийн хувьд "чухал" байсан гэдгийг тус банкны гүйцэтгэх захирал Frank Holding онцлоод "Энэ үйл явдал нь хадгаламж эзэмшигчдэд ашиг тусаа өгнө гэж үзэж байна” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорациас гаргаж буй уг санхүүжилтийн эх үүсвэр нь татвар төлөгчдийн мөнгө биш буюу гишүүн банкнуудын хураамжаас бүрдсэн хөрөнгө ажээ.
First Citizens ямар нэгэн бэлэн мөнгө төлөхгүй бөгөөд оронд нь Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорацид өөрийн 500 сая ам.долларын үнэ бүхий хувьцааг шилжүүлж байгаа аж.
Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци нь 3 дугаар сарын 10-нд Silicon Valley банкийг өөртөө нэгтгээд байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй