Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тосны ханш 5 хувь өслөө

Газрын тосны ханш 5 хувь өслөө

Газрын тосны ханш 5 хувь өслөө

АНУ-ын хоёр томоохон банкны нэгдэл амжилттай болох нь тодорхой болсноор эдийн засгийг хүндрүүлж, газрын тосны эрэлтийг хумих хүлээлт эргэсний зэрэгцээ Иракийн Курдийн өөртөө засах мужийн эскпорт зогсосноор газрын тосны ханш даваа гарагт 3 ам.доллараар өслөө. 

Брент газрын тосны фьючерс ханш 3.13 ам.доллараар буюу 4.2 хувь өсөж 78.12 ам.доллар хүрсэн бол WTI газрын тосны ханш 3.55 ам.доллараар (5.1 хувь) өсөж 72.81 ам.доллар болжээ. 

Өнгөрсөн долоо хоногт банкны салбарын асуудлууд намжсанаар Брент газрын тосны ханш 2.8 хувь, WTI газрын тосны ханш 3.8 хувь тус, тус өссөн юм. 

Арбитрын шийдвэрийн дагуу Иракийн засгийн газар зөвшөөрөөгүй тохиолдолд Турк улсын хоолойгоор газрын тос дамжуулах боломжгүй болсон аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.