Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Warren Buffett Occidental Petroleum Corp-д эзэмшлээ нэмэгдүүлэв

Warren Buffett Occidental Petroleum Corp-д эзэмшлээ нэмэгдүүлэв

Warren Buffett Occidental Petroleum Corp-д эзэмшлээ нэмэгдүүлэв

Warren Buffett-ийн удирддаг Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сан Occidental Petroleum Corp-ийн 3.7 сая хувьцааг худалдан авч нийт 23.6 хувийг эзэмшдэг болжээ. 

АНУ-ын Үнэт Цаас, Биржийн Хорооны тайланд дурдсанаар уг худалдан авалтын дүн нь ойролцоогоор 216 сая ам.доллар бөгөөд 3 дугаар сарын 23-27-ны хооронд хийгдсэн байна.  

Тус хөрөнгө оруулсан сан нь Occidental-ийн хувьцааг Орос улс Украйнд довтолсон үеэс их хэмжээгээр худалдан авч эхэлсэн бөгөөд энэ сард л гэхэд 1 тэрбум гаруй ам.долларыг хөрөнгө оруулаад байгаа аж. 

Ингэснээр Berkshire Hathaway нь Occidental-ийн 211.7 сая ширхэг хувьцааг эзэмших болсон бөгөөд сүүлийн ханшаар тооцвол энэ нь 12.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.  Occidental Petroleum Corp (NYSE:OXY)-ийн хувьцааны хаалтын ханш даваа гарагт 59.65 ам.доллар байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.