Газрын тосны ханш 3 өдөр дараалан өслөө
Иракийн Курдийн хойд хэсгээс экспортолдог газрын тосны нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор газрын тосны ханш мягмар гарагт үргэлжлүүлэн өслөө.
Брент газрын тосны ханш 78.65 ам.долларт хүрсэн нь өмнөх өдрөөс 53 цент буюу 0.7 хувиар өссөн дүн юм. WTI газрын тосны ханш мөн 0.5 хувиар өсөж 73.2 ам.доллар болжээ.
Даваа гарагт Арбитрын шүүхийн шийдвээрийн дагуу Курдийн автономит муж нь Иракийн засгийн газраас зөвшөөрөл олгохоос нааш экспорт хийх боломжгүй болсон юм. Ингэснээр нийт нийлүүлэлт өдрийн 450 мянган баррелиар хорогдоод байна.
Курдийн экспортын тасалдал энэ оны эцэс хүртэл сунжирсан тохиолдолд Брент газрын тосны ханш 92 ам.доллар хүрч өсөх боломжтой гэсэн тооцооллыг Barclays хийжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй