GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP - “WEEK-2”
Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалт болох 3000 ам.доллараа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн ялагч болох юм.
------------------------------------------------
ТОП-10
Одоогоор тус уралдаанд 180 гаруй хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн доор өрсөлдөж байна. “WEEK-2”-т шинээр 4 оролцогч ТОП-10-т орж ирсэн бол “WEEK-1”-ийн эхний 3 оролцогч байр ухарчээ.
“WEEK-2”-ын ТОП-10-ын эхний 3 байрыг оролцогч Faicon тэргүүлж байгаа бол удаах байранд Noname болон Palam нар тэргүүлж байна.
ТОВЧ ТОЙМ
“WEEK-1” дээр ихэнх оролцогчид АНУ-ын зах зээлд хөрөнгө оруулж байсан бол “WEEK- 2” дээр мөнгөний урсгал Хятад болон Хонконгийн зах зээл рүү шилжжээ.
Мөн мөчлөгийн чанартай худалдааны салбарт голчлон хөрөнгө оруулсан ба "WEEK 1"-тэй харьцуулахад бэлэн мөнгөний хэмжээ өссөн нь оролцогчид ашиг эсвэл алдагдлаа хэрэгжүүлснийг илтгэж байна.
----------------------------------------------
ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ КОМПАНИУД
- TMK ENERGY /ASX: TMK/
Өмнөговь аймгийн Гурвансайхан суманд метан хийн олборлолт хийхээр төлөвлөж буй компани юм. Үйл ажиллагааныхаа хүрээнд МАК групптэй хамтран ажиллах болсон нь хувьцааны ханшийг өсөхөд нөлөөлсөн байна.
- ALIBABA /NYSE: BABA/
Тус компанийн үүсгэн байгуулагч Жак Ма жилийн дараа БНХАУ-д эргэн ирсэн тухай мэдээллээс үүдэн ALIBABA/NYSE: BABA/ хувьцааны ханш 6 гаруй хувь өссөн байна.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
------------------------------------------------
МЭДЭЭЛЭЛ АВАХ-БҮРТГҮҮЛЭХ:
ХОЛБОО БАРИХ:
7012-1530
Хөндлөнгийн хяналт:
Нексиа Глобал Монголиа Аудит ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгч:
Lemon Press
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй