Virgin Orbit-ийн хувьцаа 38 хувь буурав
Сансрын пуужин бүтээгч Virgin Orbit Holdings шинээр хөрөнгө оруулалт татах боломжгүй байгаа тул нийт ажилчдынхаа 85 хувийг цомхотгохоор болсон тухайгаа өчигдөр зарлалаа.
Энэхүү мэдээний дараа, алдарт бизнесмэн Richard Branson-ийн үүсгэн байгуулсан Virgin Group-ийн удирдлага дор байдаг уг компанийн хувьцаа биржийн дараах зэх зээл дээр 38 хувь унажээ.
Ойролцоогор 675 ажилтан халагдаж, тэдний нөхөн олговорт 15 сая орчим ам.доллар олгохоор болсон тухай мэдэгдэлд дурдсан байв.
Virgin Orbit нь 2021 онд олон нийтийн компани болж 255 сая ам.долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь хүлээлтээс бага байсан билээ. Түүнчлэн нэгдүгээр сард пуужин хөөргөлт нь бүтэлгүйтэж, сүүлийн үед хөрөнгө босгох оролдлогууд нь нуран унах болсон нь компанийн үйл ажиллагаанд ихээхэн дарамт болж буй аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй