OPEC+ дахин 1 сая гаруй баррелиар гарцаа танахаар боллоо
Газрын тосны ханш Азийн арилжааны цагаар даваа гарагийн өглөө буюу OPEC+ гарцаа танах гэнэтийн шийдвэрийн дараа огцом өсөлт үзүүллээ.
Брент газрын тосны фьючерс ханш 6.2 хувь буюу 5 ам.доллараар өсөж 84.19 ам.доллар болсон нь сүүлийн нэг сарын хугацаанд хүрсэн хамгийн өндөр түвшин бөгөөд WTI газрын тосны фьючерс ханш мөн 6.3 хувиар буюу 4.8 ам.доллараар өсөж 80.45 ам.доллар болжээ.
“OPEC+”-ийн мэдэгдсэнээр гишүүн улсууд өдрийн нийт гарцаа 1.16 сая баррелиар бууруулах шийдвэрт хүрсэн аж. Хараат бус шинжээчдийн хувьд тус байгууллагыг гарцаа хэвээр хадгална гэж хүлээж байсан юм.
Ингэснээр OPEC-ийн гишүүн орнууд өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш өдрийн гарцаа 2 сая ам.доллараар бууруулаад байгаа бөгөөд ОХУ-ын хувьд өдрийн гарцаа 500,000-аар бууруулах амлалт өгөөд байгаа юм.
OPEC-ийг тэргүүлж байгаагийн хувьд Саудын Араб хамгийн өндөр дүнгээр буюу 500,000 баррелиар гарцаа бууруулж байгаа бол Ирак 211,000 баррель, АНЭУ 144,000 баррелиар тус тус гарцаа танахаа мэдэгдээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй