Meta өөрийн Generative AI-ийг хөгжүүлж байна
Generative AI буюу өгсөн даалгаварт хүн шиг хариу өгч, харилцах чадвартай хиймэл оюуныг төгөлдөржүүлэх чиглэлд технологийн тэргүүлэгч компаниудын өрсөлдөөн ширүүсэж буй. Apple and Meta зэрэг цөөн хэдхэн компани үлдээд байсан бол өчигдөр Meta сурталчилгаа бүтээх чадвартай Generative AI-ийг энэ оны эцсээр ашиглаж эхэлнэ гэж мэдэгдлээ.
Meta-гийн технологийн захирал Andrew Bosworth-ийн Nikkei Asia-д өгсөн ярилцлагад дурдсанаар нь тус хиймэл оюун нь нэг компани өөр өөр бүлгийн хэрэглэгчдэд өөр өөр зураг бүхий сурталчилгаа бүтээж, үзүүлэх юм байна.
Өнгөрсөн 2 дугаар сард Zuckerberg хиймэл оюуны нэгжийг бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн дор байгуулж буйг зарлаж байсан юм. Уг мэдэгдэлд, WhatsApp-ыг хиймэл оюун ухаантай болгох туршилт хийж буй бөгөөд, Messenger, Instagram-ын filter-д нэвтрүүлэх боломжийг судалж байгааг дурдсан байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй