Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОХУ Хар тэнгисийн хэлэлцээрээс гарна гэв

ОХУ Хар тэнгисийн хэлэлцээрээс гарна гэв

ОХУ Хар тэнгисийн хэлэлцээрээс гарна гэв

Үр тариа, бордооны экспортод тавьж буй саад тотгоруудаа арилгахгүй бол Украины газар нутаг дээгүүр үр тариа экспортлох, НҮБ-ын хэлэлцээрийг Москва дагаж мөрдөхгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт барууныханд хандан анхаарууллаа. 

Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр гэж нэрлэдэг уг гэрээг ОХУ-Украйны хооронд дайн эхлэх нь тодорхой болох үед хүнсний хямралаас зайлсхийх зорилгоор НҮБ санаачилж байгуулсан юм. Хэлэлцээрт ОХУ, Украйн, Турк улс нэгдэж өнгөрсөн оны долдугаар сард баталсан бөгөөд хоёр ч удаа хугацааг нь сунгаад буй. 

Барууныхны зүгээс Оросын үр тарианы экспортод одоогоор ямар нэгэн хориг тавиагүй байгаа боловч ОХУ-ын зүгээс даатгалын, төлбөрийн хүрдрэлтэй нөхцөл зэргийг арилгах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. 

“Хэрэв ноён Гутерришийн тууштай дэмжиж байгаа саналыг үнэнчээр дагах хүсэл барууныханд байхгүй бол тэд Украйнаас хэрэгтэй бүтээгдэхүүнээ газраар, төмөр зам, гол дээгүүр тээвэрлэг л дээ" гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров хэлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.