Тесла компани Шанхайд Megapack үйлдвэрээ байгуулна
Tesla Inc нь Калифорни дахь Megapack үйлдвэрийн гарцыг нөхөх зорилгоор жилд 10 мянган Мегапак эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ Шанхайд нээж байна гэж ням гарагт твиттер хуудсандаа мэдэгджээ.
Шанхайд болсон гарын үсэг зурах ёслолыг сурвалжилсан Хятадын төрийн өмчит Шинхуа агентлагийн мэдээлснээр энэ оны гуравдугаар улиралд бүтээн байгуулалтын ажил эхэлж ирэх оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Арван мянган Мегапак буюу ойролцоогоор 40 ГВт.цаг эрчим хүчний нөөцлүүр үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар зарж борлуулах боломжтойг Шинхуа дурджээ.
Шанхайд шинэ үйлдвэр байгуулснаар Теслад Хятадын баттерей үйлдвэрлэлийн өртгийн сүлжээний давуу талыг ашиглан бага өртгөөр үйлдвэрлэлээ үлэмж ихээр өсгөх боломж нээгдэж байгаа юм. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрчимжиж байгаа нь лити-йон баттерейн эрэлтийг ихээр өсгөх төлөвтэй байгаа билээ.
Тесла компанийн орлогын гол эх үүсвэр нь цахилгаан автомашины борлуулалтаас олдог боловч Илон Маск нарны эрчим хүч болон баттерейн бизнесээ ижил түвшинд хөгжүүлэх амлалт өгөөд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй