Хятадад цахилгаан автомашины борлуулалт 21.9 хувь өсжээ
Хятадын Зорчигчийн Автомашины Холбоо (CPCA)-ноос өчигдөр Хятадын зах зээл дэх автомашины борлуулалтын статистик үзүүлэлтийг танилцуулжээ. Гуравдугаар сард 1.61 сая автомашин борлуулагдсан нь өмнөх оны мөн үетэй ижил байгаа юм. Энэ оны эхний улирлын байдлаар нийт борлуулат 4.33 саяд хүрч 13.4 хувиар буураад байна.
Харин цахилгаан болон цэнэглэдэг хайбрид хөдөлгүүрт автомашины борлуулалт 3 дугаар сард 21.9 хувь өсөж нийт борлуулалтын 34 хувийг эзлэх болжээ. Томоохон брэндүүдээс BYD шинэ зах зээлийн 35.5 хувийг эзлэх болсон бол үүний дараагаар Тесла 14 хувийг нь эзэлж байна.
Баттерейн өртөг буурч буйтай холбоотойгоор цахилгаан автомашины үнийг бууруулах нөхцөл бүрдсэн нь дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины зах зээлд томоохон сорилт болоод байна.
Теслагийн эхлүүлсэн “үнийн дайн”-д одоогоор цахилгаан автомашины 40 гаруй брэнд татагдан ороод байгаагийн дотор Nissan (OTC:NSANY), Toyota (NYSE:TM) and Volkswagen (ETR:VOWG_p) нар багтаж, өөрсдийн хамгийн сайн борлуулалттай цахилган автомашины загваруудда томоохон хямдрал зарлаж, зах зээлийн байр сууриа хамгаалахыг хичээж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй