Тесла цахилгаан автомашины үйлдвэрлэлээ JB Straubel-ээр удирдуулахаар нэр дэвшүүлжээ
Тесла компани ирэх 5 дугаар сарын 16-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 5 асуудал хэлэлцэхээр болсны нэг нь хамтран үүсгэн байгуулагч JB Straubel-ийг цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбарын удирдах зөвлөлийн даргаар томилохоор нэр дэвшүүлж байгаа аж.
Энэ нь гол хөрөнгө оруулагч Илон Маскаас ихээхэн хамааралтай тус компанийн “нэг хүнээс хараат байдлын эрсдэлийн шинжилгээ”-нд бэлтгэж буй хэрэг хэмээн шинжээчид харж байна.
Теслагийн хувьцаа эзэмшигчид ихэнхдээ ТУЗ-ийн саналыг дэмждэг бөгөөд өнгөрсөн жил 13 асуудлаар санал хураалт явуулахд ердөө 3 нь дэмжигдээгүй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			