Японы бөөний үнийн өсөлт 3 сар дараалан буурлаа
Японы гуравдугаар сарын бөөний борлуулалтын үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувь өсжээ. Энэ нь өрх, бизнесүүдэд дарамт болж байсан түүхий эдийн зардлын өсөлт гурван сар дараалан удааширч байгааг илтгэж байгаа юм.
Мөн компаниудын хооронд хийгдэж буй бараа үйлчилгээний өртгийг хэмждэг Аж ахуйн нэгжийн үнийн индекс 7.1 хувь гарсан нь шинжээчдийн урьдчилсан таамагтай нийцэж буй юм. Энэ нь мөн хоёрдугаар сарын 8.3 хувьтай харьцуулахад буурсан үзүүлэлт байлаа.
Дэлхий даяар түүхийн эдийн үнэ өсөж, шатахууны зардал нэмэгдэж буйтай холбоотойгоор Японы бөөний борлуулалтын үнэ болон инфляц хэдэн арван жилийн дээд түвшинд хүрээд байгаа юм. Цаашид үргэлжлэн өсөх хүлээлт зах зээлд нэмэгдэж байгаа тул Японы төв банк удахгүй их хэмжээний урамшуулах хөтөлбөрөө зогсоох магадлалтай байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй