Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Alibaba ChatGPT-тэй өрсөлдөнө

Alibaba ChatGPT-тэй өрсөлдөнө

Alibaba ChatGPT-тэй өрсөлдөнө

Alibaba (HK:9988) ChatGPT-тэй ижил төстэй буюу хиймэл оюун ухаант чатботны өрсөлдөөнд хөл тавьж байгаагаа зарлалаа. ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Daniel Zhang шинэ чиг хандлагыг дэлхийн технологид үүсээд байгаа “усны эргүүлэг”-тэй зүйрлэж давуу байдал олж авах алхмуудыг төлөвлөж байгаа талаараа ярьжээ. 

Мягмар гарагт хийсэн албан ёсны мэдэгдэлдээ тус группийн cloud технологийн нэгж үүнийг хариуцаж байгаа бөгөөд шинэ бүтээгдэхүүнийг Tongyi Qianwen хэмээн нэрлэж байгаа талаар дурдсан байв. Хэзээ олон нийтэд танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөг хараахан зарлаагүй байгаа ч Alibaba-тай түншийн харилцаатай бизнесүүдийн хэлж буйгаар тун ойрын хугацаанд ашиглаж эхлэх гэнэ.  

Tongyi Qianwen Англи болон Хятад хэл дээр мэдээллийг боловсруулах чадвартай бөгөөд Alibaba-гийн DingTalk харилцааны платформ, Tmall Genie ухаалаг өсгөгчинд ашиглахаар төлөвлөж байгаа аж. 

Алибаба нь Хятадын технологийн компаниудаас ChatGPT-тэй өрсөлдөөнд орж буй анхных нь биш. NetEase (HK:9999), Baidu (HK:9888) нар нь хүний бүтээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх “Generative AI” хөгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.