Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын инфляц 5 хувь болж буурлаа

АНУ-ын инфляц 5 хувь болж буурлаа

АНУ-ын инфляц 5 хувь болж буурлаа

АНУ-ын жилийн инфляцын түвшин 3 дугаар сард таамаглаж байснаас бага гарлаа. Гэсэн хэдий ч суурь үнийн өсөлт өндөр хэвээр байгаа тул ХНС бодлогын хүүг яаран буулгахгүй гэж шинжээчид үзэж байна. 

ХҮИ өнгөрсөн сард 5 хувь өсөлттэй байсан нь өмнөх сарын 6 хувьтай харьцуулахад удааширсан дүн  бөгөөд эдийн засагчдын хүлээлт 5.2 хувь байсан билээ. Энэ нь 2021 оны 5 дугаар сараас хойш ажиглагдсан хамгийн бага өсөлт боловч ХНС-гийн зорилтот түвшин болох 2.0 хувиас өндөр хэвээр байгаа юм. 

Сарын инфляц 0.1 хувь байсан нь хоёрдугаар сарын 0.4 хувиас нэлээд буурсан дүн бөгөөд эдийн засагчид 0.2 хувь гарна гэж таамаглаж байсан юм. 

Эрчим хүч, хүнс зэрэг хэт савлагаатай барааны үнийг хасаж тооцсон суурь инфляц харин 5.5 хувиас өсөж 5.6 хувь болжээ. Сарын суурь инфляц 0.1 пунктээр буурч 0.4 гарсан бөгөөд суурь инфляцын хувьд эдийн засагчдын хүлээлттэй нийцэж байгаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.