Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

SoftBank групп BABA-гаа зарна

SoftBank групп BABA-гаа зарна

SoftBank групп BABA-гаа зарна

SoftBank Group Corp нь өөрийн эзэмшилд буй Alibaba (NYSE:BABA)-ийн хувьцааг бараг бүгдийг нь зарахаар хөдөлж эхэлсэн талаар Financial Times мэдээллээ. 

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн тайланд дурдсанаар хувьцааг зарсны дараа тус групп Хятадын цахим худалдааны салбарт ноёлогч компанийн 3.8 хувийг эзэмшиж үлдэх аж. 

Financial Times-д өгсөн тайлбартаа уг хувьцааг зарж буй нь бизнесийн орчны тодорхойгүй байдалтай холбоотойгоор “хамгаалалтын горимд” шилжиж буйг илтгэж буй бөгөөд тавдугаар сард улирлын тайланг танилцуулах хэлэлцээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үеэр өгнө гэж Softbank мэдээлжээ. 

Энэхүү мэдээлэл гарсны дараа Alibaba-гийн АНУ-д бүртгэлтэй хувьцааны ханш 1.3 хувь унасан байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.