Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын эрэлтийн мэдээ газрын тосны салбарт эерэг хүлээлт үүсгэлээ

Хятадын эрэлтийн мэдээ газрын тосны салбарт эерэг хүлээлт үүсгэлээ

Хятадын эрэлтийн мэдээ газрын тосны салбарт эерэг хүлээлт үүсгэлээ

Газрын тосны ханш Азийн арилжаа нээгдэх үеэр бага зэргийн сэргэлт үзүүлсэн нь OPEC нийлүүлэлтээ бууруулахаа мэдэгдээд байгаа энэ үед Хятадын эрэлт сэргэж магадгүй гэсэн дохио зах зээлд гарсантай холбоотой байлаа. 

Гуравдугаар сард Хятадын газрын тосын импорт 22 хувь өсөж 2020 оны 6 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Түүнчлэн тус улс газрын тосны үйлдвэрүүд дотоодын эрэлтийн өсөлтийг даган гарцаа ихээхэн нэмэгдүүлээд байгаа юм. 

Энэхүү мэдээлэл нь Хятадын газрын тосны эрэлт энэ жил хүчтэй сэргэх найдварыг төрүүлж байгаа бөгөөд OPEC-ийн үзэж буйгаар энэ онд Хятадын эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор дэлхийн нийт эрэлт түүхэн дээд түвшинд хүрэхээр хүлээгдэж байгаа юм. 

Өнөө өглөө 09:00 цагийн байдлаар Брент газрын тосны фьючерс ханш 0.1 хувь өсөж 86.42 ам.доллар, WTI газрын тосны ханш 0.5 хувь өсөж 82.53 ам.доллар хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.