Контент бүтээгчдэд Twitter-ээс орлого олох боломжуудыг нээнэ
Twitter-ийн хэрэглэгчид их текст бүхий нийтлэл, хэдэн цаг үргэлжлэх урт видео бүхий контентийг дагагч нартаа борлуулах боломжтой болно гэж Илон Маск өчигдөр мэдэгдлээ.
Хэрэглэгчид “subscription” боломжийг ашиглахын тулд “Monetization" тохиргоог идэвхжүүлэхэд хангалттай бөгөөд Android, iOS үйлдлийн системд илүү шимтгэл төлөхгүй аж. Мөн Twitter эхний 12 сарын хугацаанд шимтгэлгүй үйлчилгээ үзүүлэх юм байна.
Мөн Маск iOS & Android үйлдлийн систем нь төлбөрийн 70 хувийг авдаг, харин бид контент бүтээгчдийг дэмжиж, орлогыг нь хамгийн өндөр түвшинд байлгахын төлөө ажиллана гэж жиргэснийг Google няцааж “Google Play”-ийн шимтгэл нь 30 хувь байсныг 2022 онд бууруулж 15 хувь болгосон гэжээ.
Өнгөрсөн жил тус платформын зар сурталчилгааны орлого бууралттай гарсан бөгөөд Илон Маск Twitter-ийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон өөрчлөлтийг нэвтрүүлээд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй