Жанет Йеллэн банкнуудын зээлийн стандартыг чангатгах шаардлагатай гэв
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен банкны салбарт сүүлийн үед үүссэн асуудлуудтай холбоотойгоор банкнуудын зээл олголтыг хязгаарлаж, шаардлагатай гэж үзвэл төв банк бодлогын хүүгээ өсгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Йеллэн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр Silicon Valley Bank болон Signature Bank-ны дампууралтай холбоотойгоор хэрэгжүүлсэн бодлогын алхмууд нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөө татах урсгалыг тогтворжуулж “нөхцөл байдал намжсан” болохыг тодотгожээ.
Тэрбээр “Банкны системийн зээл олголтын стандартыг чангатгаад байгаа бөгөөд цаашид ч улам чангатгах хэрэгтэй болж магадгүй” хэмээжээ. Ингэснээр эдийн засгийн идэвхийг сулруулж ХНС-г алсдаа бодлогын хүүг өсгөх шаардлагагүй болно гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлжээ.
“Миний харж буйгаар инфляц буурсантай холбоотойгоор дунд хугацаанд хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байна” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй