Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тос долоо хоногийг өсөлттэй эхлүүллээ

Газрын тос долоо хоногийг өсөлттэй эхлүүллээ

Газрын тос долоо хоногийг өсөлттэй эхлүүллээ

ОПЕК гарцаа танаад байгаа энэ үед Хятадын эдийн засгийн үзүүлэлт нь тус улсын газрын тосны эрэлт сэргэж буй дохио өгч буйтай холбоотойгоор газрын тосны ханш шинэ долоо хоногийг өсөлттэйгөөр эхлүүллээ.

Брент газрын тосны фьючерс ханш 17 центээр өсөж 86.48 ам.доллар хүрсэн бол WTI газрын тосны фьючерс 14 центээр өсөж 82.66 ам.долларт хүрчээ. 

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас 2023 онд газрын тосны эрэлт өдрийн 101.9 сая баррель хүрч, өнгөрсөн оныхоос 2 саяар өндөр байх урьдчилсан тооцооллоо өнгөрсөн долоо хоногт танилцуулсан бөгөөд газрын тосны үнэ дөрөв дэх долоо хоногтоо өсөлттэй хаагдаад байна. 

Гэсэн хэдий ч Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тайландаа ОПЕК+ үйлдвэрлэгчдийн зарласан гарцын бууралт нь оны сүүлийн хагаст хүлээгдэж буй газрын тосны нийлүүлэлтийн хомстолыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.