БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.5 хувь хүрлээ
БНХАУ-ын ДНБ-ий өсөлт нэгдүгээр улиралд 4.5 хувь хүрсэн нь эдийн засагчдын урьдчилсан таамаг буюу 4.0 хувь хүрнэ гэсэн хүлээлтийг давжээ.
Тус улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 3 хувь байсан нь эдийн засагчдын хүлээлт болон Коммунист намын зорилтот түвшнээс бага байсан бөгөөд дөрөвдүгээр улиралд 2.2 хувийн өсөлт үзүүлээд байсан юм.
Азийн арилжаа ид явагдаж байгаа энэ үеэр газрын тосны ханш өсөлттэй байна. Учир нь БНХАУ-ын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өсөлттэй гарснаар газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй