Alphabet 3 тэрбум ам.долларын орлогоо алдаж магадгүй
Даваа гаргат Alphabet Inc-ийн хувьцаа 4 хувь суларлаа. Өмнөд Солонгосын Samsung Electronics нь өөрсдийн ухаалаг төхөөрөмжүүд дээрх үдсэн хайлтын системээр Google-ийн оронд Microsoft-ийн “Bing”-ийг сонгох асуудлыг судалж байгаа гэсэн мэдээллийн дараа энэхүү уналт бий болсон байна.
Google нь энэ онд Samsung-тай байгуулсан гэрээгээр 3 тэрбум ам.долларын орлого олох урьдчилсан тооцоолол гаргаад байсан юм.
Гэхдээ Аpple-тай байгуулсан ижил төрлийн гэрээг энэ жил сунгахаар төлөвлөж байгаа бөгөөд 20 тэрбум ам.долларын орлого хүлээгдэж байгаа аж.
Google-ийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын уг асуудлаар тодруулга авах хүсэлтэд Samsung-тай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй ч хайлтын системд шинээр хиймэл оюун ухааны боломжуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хэмээжээ.
Google нь 20-иод жил интернэт хайлтын системд ноёлж яваа бөгөөд зах зээлийн 80 гаруй хувийг эзэлж буй ч Мicrosoft хиймэл оюуны хөгжлийг хурдасгаснаар гүйцэж магадгүй гэж Уол Стрийт сэрэмжилж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй