Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын газрын тосны нөөц буурав

АНУ-ын газрын тосны нөөц буурав

АНУ-ын газрын тосны нөөц буурав

АНУ-ын түүхий газрын тосны нөөц буурсан мэдээлэл гарснаар газрын тосны үнэ цаашид өсөлт үргэлжлэх магадлалыг өсгөлөө.

Америкийн түлш, шатахууны байгууллагын гаргасан статистик мэдээллээс үзэхэд АНУ-ын түүхий газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт шинжээчдийн таамаглаж байснаас арай илүү буюу 2.68 сая баррелиар буурчээ. 

Нийлүүлэлт буурч байгаа энэ үед дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор тус улсад эрэлт нэмэгдэх хандлагатай байгааг мөн шинжээчид онцолж байна. 

Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн мэдээ таамаглаж байснаас хүчтэй гарсан нь газрын тосны зах зээлийг баярлуулсан бөгөөд энэ онд Хятадын сэргэлтийг дагаад газрын тосны эрэлт дээд цэгтээ хүрнэ гэсэн хүлээлтийг улам бүр нэмэгдүүлэв. Тус улсын аялал жуулчлалын салбар Ковид-оос өмнөх үеийн түвшинд ойртож байгааг мөн статистик үзүүлэлтүүд харуулж байгаа юм. 

Гэхдээ бодлогын хүүгийн өсөлт болон эдийн засгийн удаашрал нь газрын тосны зах зээлийн тэлэлтийг хязгаарлаж буй гол “айдас” юм. 
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.