Netflix-ийн нэгдүгээр улирлын нэгж хувьцаанд ногдох ашиг 2.88 ам.доллар хүрчээ
Netflix өчигдөр нэгдүгээр улиралын орлогын тайлангаа танилцууллаа. Орлогын гүйцэтгэл шинжээчдийн хүлээлттэй нийцэж байсан боловч олон хүний хүлээж байсан шиг зар сурталчилгаатай болсноор тус платформын ашиг төдий л өссөнгүй.
Биржийн дараах арилжаагаар Netflix Inc-ийн хувьцаа 1 хувь гаруйгаар буурсан бөгөөд тайлан гарснаас хойш 9 орчим хувийн уналт үзүүлжээ.
Тайланд дурдсанаар компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.88 ам.доллар, нийт орлого 8.16 тэрбум ам.доллар гарчээ. Шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаар нэгж хувьцаанд ногдох ашиг 2.86 ам.доллар, орлого 8.47 тэрбум гарахаар хүлээгдэж байсан юм.
Мөн тус платформын хэрэглэгчдийн тоо 1.75 сая шинэ хэрэглэгч бүртгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үед 200,000-аар буурч байсантай харьцуулахад сайн үзүүлэлт байсан боловч хэрэглэгчдийн цэвэр өсөлт хүлээгдэж байсан 2.41 саяд хүрсэнгүй.
Хоёрдугаар улирлын тухайд, компанийн 8.2 тэрбум ам.долларын орлого олохоор төсөөлж байна гэж мэдэгдсэн нь шинжээчдийн хүлээлт болох 8.48 тэрбумаас бага байлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй